TOMUJIN 📍Ханбогд, Ѳмнѳговь
(Ханбогдын хѳгжлийн хурдасгуур Оюу толгойн сантай хамтарсан тѳсѳл)
(Ханбогдын хѳгжлийн хурдасгуур Оюу толгойн сантай хамтарсан тѳсѳл)
Ханбогдын сурагчдыг хүчирхэгжүүлэх: Ханбогд сумын сурагчдыг ѳѳрийгѳѳ таньж мэдэх, хувь хүн болж тѳлѳвших, ирээдүйн зорилгоо тодорхойлж, Англи хэл дээр ѳѳрийгѳѳ илэрхийлж улмаар дэлхийн шилдэг их дээд сургуулиудад бэлдэхэд шаардлагатай анхан шатны мэдлэгийг олгох,
Ханбогдын багшийн мэргэжлийн хѳгжлийг дэмжих: Ханбогд сумын гадаад хэлний багш нартай хэрэгжүүлэх хѳтѳлбѳрүүдээ хамтран зохион байгуулж, багш нарын хѳгжлийг дэмжин ажиллах,
Ханбогдыг дэлхийтэй холбох: Ханбогд сумын сурагчдыг дэлхийн иргэд болгох алсын зорилгуудын хүрээнд тѳсѳл, хѳтѳлбѳрүүдээ хэрэгжүүлнэ.
07.17-08.05 хүртэл 3 долоо хоног үргэлжилнэ,
Нийт 20 сурагч шалгаруулж авна,
8-11-р ангийн сурагчид хамрагдах боломжтой,
Ханбогдын хѳгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн тѳлбѳрийн 100% тэтгэлэгтэй,
УБ хотод ирж оролцох ба байр, унаагаа сурагч ѳѳрѳѳ зохицуулна.
08.05-08.11 хүртэл 7 хоног үргэлжилнэ,
Нийт 20 сурагч шалгаруулж авна,
10-12-р ангийн сурагчид хамрагдах боломжтой,
Ханбогдын хѳгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн тѳлбѳрийн 100% тэтгэлэгтэй,
УБ хотод ирэх, буцах унаагаа сурагч ѳѳрѳѳ зохицуулна, Тэрэлжид зусланд байрлана.
09.17-05.30 хүртэл 8 сар үргэлжилнэ,
Нийт 25 сурагч ѳмнѳх 2 зуны хѳтѳлбѳрѳѳс сонгогдоно,
10-12-р ангийн сурагчид хамрагдах боломжтой,
Ханбогдын хѳгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн тѳлбѳрийн 100% тэтгэлэгтэй,
Ханбогд сумдаа биечилж болон цахимаар хосолсон хэв маягаар хэрэгжинэ.
Ханбогд сумын нийт сурагчдад хүрээмжтэйгээр хувь хүний хѳгжлийн олон тѳрлийн сэдвүүд болох ирээдүйн хүсэл сонирхлоо, ѳѳрийн дотоод ѳгѳгдлѳѳ олж нээж, чиг баримжаа олох болоод дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэн суралцах талаар мэдээлэл хуваалцаж, урам зориг ѳгѳх зорилготой сар бүрийн тогтмол эвентүүд байна.
Ханбогд сумын сурагчид, сургуулийн удирдлагуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сурагчдад хүртээмжтэй бѳгѳѳд тогтвортойгоор дэлхийн түвшинд суралцаж, ажиллаж, амьдарч буй мэргэжилтнүүд болоод тэдний сургалт, яриа бүхий эвентүүдэд хамрагдах анги танхимыг Ханбогд сумд тохижуулна.
📞 (976) 72020007
💌 admissions@tomujin.org