Common App буюу АНУ-н сургуулиуд руу өргөдлөө илгээхэд ашиглагддаг платформоор дамжуулан чи ердөө л 20 сургууль руу өргөдлөө илгээх боломжтой талаар мэдэх үү? Гэтэл тэр олон сургуулиуд дундаас өөрт тохирсон сургуулийг хэрхэн хайж олох вэ гээд толгой гашлаж сууна уу? Тэгвэл энэ удаагийн дугаараараа дамжуулан их сургуулиа сонгоход чинь туслах хамгийн шилдэг 5 вэбсайтыг танилцуулж байна.
Niche нь Томүжин Академийн зүгээс хамгийн их санал болгодог сургууль сонголт хийхэд тохиромжтой вэбсайт юм. Чи тухайн сургууль бүрээр нь хайж орон товч тодорхой, цэгцтэй байдлаар SAT шалгалтын оноо, тухайн сургууль нь ямар мэргэжлүүдээрээ алдартай талаарх ерөнхий мэдээллүүдийг харах боломжтой. Мөн энэхүү вэбсайтын зүгээс АНУ-н их дээд сургуулиудыг академик, үнэ цэн, кампус орчин, спортлог байдал, хэр их олон улсын сурагчдыг элсүүлэн авдаг, хэр сайн үдэшлэг зохион байгуулдаг зэрэг шалгууруудаар хэрхэн үнэлэснийг сонирхоорой.
Энэхүү вэбсайт нь тухайн сургуульд одоо сурч буй оюутнуудын ямар нэгэн гадны нөлөөлөлгүй үзэл бодол, их сургуулийнх нь амьдрал, “student body” буюу оюутнуудын ерөнхий хандлага, зан ааш ямар байдаг талаар асууж лавласны үндсэн дээр мэдээллүүдээ бэлтгэдэг бөгөөд “Сургуулийнхаа оюутнуудыг хэрхэн тодорхойлох вэ?” “Сургуулийн чинь хамгийн болж бүтэхгүй санагддаг зүйл юу вэ?” гэх мэтчилэн цаанаас нь бэлтгэсэн асуултуудын дагуу сурагчид хариулдаг. Чиний оюутны амьдрал тухайн их сургуульд очоод ямар байх талаар энэхүү вэбсайтаар дамжуулан сонирхоод үзээрэй.
College Board нь SAT, AP зэрэг шалгалтуудад бүртгүүлэх, оноогоо харах, санхүүгийн өргөдлөө илгээх зэргээс гадна сургууль сонголтод чинь хүртэл туслахуйц томоохон хайлтын системтэй гэдгийг мэдсэн үү? Чи өөрийн College Board-н аккаунтаар дамжуулан өөрийн хичээлийн дүн, шалгалтын оноо, мэргэжил, байршил зэрэг шалгууруудаар өөртөө тохирсон сургуулиудийг филтердэж олох боломжтой юм. Мөн өөрт таалагдсан сургуулиудаа тэмдэглэж аваад, дараа нь дахиад орж шалгахад ч амар болгож болно гээд бод доо.
Сургууль сонголтоо хийж байхдаа чи бараг л орчихно гэсэн сургууль, орох магадлал бас дажгүй сайн гэсэн сургууль, ороход хэцүү мөрөөдлийн сургууль гэж 3 ангилах хэрэгтэй талаар сонсож байсан уу? Тэгвэл Cappex-аар дамжуулан тухайн сургуульд чи өөрийнхөө тэнцэн орох магадлалыг тооцоолуулах боломжтой. Мөн тухайн сургууль чамтай хэр их таарч байгааг процентоор илэрхийлэн гаргаж ирдэг учраас 90% болон түүнээс дээш хувь таарч байвал чамтай үнэхээр л зохицохуйц сургууль байна гэсэн үг дээ.
Quora, Reddit (эдгээр сайтууд ч мөн тун дажгүй мэдээллийн эх үүсвэрүүд юм шүү) зэрэг вэбсайтуудын адилаар хүссэн асуултаа асуун, хариулт авах боломжтой форум байдгаараа энэхүү сайт нь бусдаасаа онцлог боловч бусад дээр дурдагдсан вэбсайтуудын адилаар тухайн сургуульд тэнцэх магадлал, элсэн орогчдын хэдэн хувь нь тухайн сургуулиа төгсдөг гэх мэт ерөнхий мэдээллүүдийг ч мөн эндээс авах боломжтой.
Хэрвээ чи өөрийн мөрөөдлийн сургуулийнхаа талаар илүү их мэдээллийг авахыг хүсвэл тухайн сургуулийнхаа албан ёсны вэбсайт руу зочлоод үзээрэй. Ингээд дараа долоо хоногт “Articles to Inspire”-нхаа дараагийн дугаараар уулзацгаая.
WE CURATE THE FUTURE BY EMPOWERING OUR STUDENTS