Recent
 • 
4 mins read

IELTS vs TOEFL Алийг нь өгөх вэ?

Posted on
February 8, 2023
Гадаадад суралцах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэн TOEFL болон IELTS-н шалгалтуудын талаар сонссон л байлгүй дээ. Тэгвэл энэ удаагийн дугаараараа эдгээр шалгалтууд ямар ямар онцлогтой хийгээд чамд алийг нь бэлдэж өгвөл илүү тохиромжтой байх талаар зөвлөгөөг хүргэе.

TOEFL 

TOEFL-н шалгалт нь “The Test of English as a Foreign Language” хэмээх үгсийн товчлол бөгөөд “Educational Testing Service” буюу “Боловсролын шалгалтын үйлчилгээ” гэсэн байгууллагаас жил бүр дэлхийн 160 гаруй оронд уг шалгалтыг зохион байгуулдаг байна. Энэхүү шалгалт нь анх 1960-аад оны үед Стенфордийн Их сургуулийн хэл шинжлэлийн профессор, судлаач Чарлез А. Фергусоний удирдлага дор англи хэл дээр ихэнх хичээлээ үздэг их дээд сургуулиудад гадаад оюутан суралцах шаардлага хангаж буй эсэхийг тогтоох үүднээс гарч ирсэн ажээ. 

IELTS 

IELTS-н шалгалт нь “The International English Language Testing System” хэмээх үгсийн товчлол бөгөөд British Council болон IELTS Australia and Cambridge English байгууллагууд хамтран эзэмшдэг байна. Энэхүү шалгалт нь дэлхийн нийт 140 гаруй оронд хүлээн зөвшөөрөгддөг ба анх 1980-аад оны үед академик болон ерөнхий гэсэн 2 хувилбартайгаар гарч ирсэн байна. 

TOEFL vs IELTS 

Юун түрүүнд IELTS-н шалгалтыг сонгож өгвөл дэлхийн олон улс орнуудад TOEFL-н онооноос илүү дээрд тооцогддог гэсэн яриа байдаг. Гэвч үнэндээ ихэнх орнуудад эдгээр шалгалтууд нь яг адилхан байдлаар дүгнэгддэг. Хамгийн чухал нь чамд аль шалгалтыг нь өгвөл чамд илүү тохиромжтой байх бол гэдэг талаар л тунгаан бодож сонголтоо хийх хэрэгтэй. Харин тэрхүү сонголтод чинь туслах үүднээс дараах бэлтгэсэн асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй. 

Чи Америк аялга болон Бритиш аялгын алийг нь илүү сайн мэдэх вэ? 

TOEFL-н шалгалт нь АНУ-аас гаргаж ирсэн англи хэлний олон улсын түвшин тогтоох шалгалт гэдэг утгаараа Америк аялгаар сонсох хэсгийн дасгалууд болон бичих хэсгийн дасгалуудыг ажиллах хэрэгтэй болно. Харин IELTS-н шалгалт нь Их Британи болон Австрали улсуудаас хамтран гаргасан шалгалт гэдэг утгаараа Бритиш аялгаар сонсох хэсгийн аудио тоглогдож, бичих хэсгийн дасгалуудаа дээрээ ч “color” гэж бичихийн оронд “colour” гэж бичих нь зөв гэсэн үг юм. Тэгэхээр энэхүү хоёр аялгын алийг нь чи илүү сайн мэднэ гэж бодож байна даа? 

Чамд компьютертай ярих эсвэл хүнтэй ярих хоёрын аль нь илүү тохиромжтой санагдаж байна?  

TOEFL-н шалгалтын ярих хэсэг нь компьютер дээр дуу хоолойгоо бичих байдлаар явагддаг бол IELTS-н шалгалтын ярих хэсэг нь бэлтгэгдсэн шалгалт авагчтай 11-14 минутын турш ярилцах байдлаар явагддаг. Хэрвээ чамд хүнтэй ярих нь илүү сандармаар, хэлэх гэсэн үгсээ ч мартчих юм шиг санагдаж байвал TOEFL-н шалгалтыг, харин дэлгэцэн дээр цаг тавигдчихаад ярих хугацаа гэнэт эхлээд 45 секунд өгвөл сандарснаасаа болоод юу ч дуугарч чадалгүй орхих юм шиг санагдаж байвал IELTS-н шалгалтыг өгөхийг зөвлөж байна. 

Ингээд аль ч шалгалтыг нь сонгосон байсан бэлтгэл хийх нь хамгийн чухал. Тиймээс дараах вэбсайтуудаар дамжуулан TOEFL болон IELTS-н шалгалтууддаа онлайнаар бэлтгээрэй.

Илүү хурдан хугацаанд, ганцаарчилсан чиглүүлэг, хичээлүүдийг өөрийн түвшиндээ тааруудан авахыг хүсвэл Томүжин Академийн Монголд анх удаа хэрэгжүүлж буй их сургуулийн өргөдөлд бэлдэх ганцаарчилсан хөтөлбөр болох Ujin Program-д өргөдлөө илгээгээрэй. Энэ вэбсайт дах ENROLL товчийг дарахад л болно. Амжилт хүсье!

Ariunbolor Amgalanbaatar

Ready to Enroll
your success?

WE CURATE THE FUTURE BY EMPOWERING OUR STUDENTS