АНУ-ын их дээд сургуулиуд гэлтгүй дэлхийн томоохон их сургуулиудад тэнцэхэд хичээлээс гадуурх ажилд хэр их оролцсон нь тэнцэх магадлалыг чинь хамаагүй өсгөдөг. Тийм ч учраас энэ удаагийн дугаараараа ахлах ангийн сурагчдад хичээлээсээ гадуур өөрийгөө хөгжүүлэх, туршлага хуримтлуулах, ажиллахад тохиромжтой 8 байгууллагыг санал болгож байна.
Бид ихэнх цагаа гэр болон сургуулийн хооронд өнгөрөөдөг шүү дээ. Магадгүй чамд хичээлдээ дарагдаад хичээлээс гадуурх ажил хийх цаг хугацаа тун давчуухан олддог бол сургуулийнхаа сурагчдын зөвлөлд гишүүнээр элсэн орох гээд үзээрэй. Харин сургуульд чинь сурагчдын зөвлөл байдаггүй бол чи магадгүй санаачлан байгуулсан хүн нь ч болж болно шүү дээ. Дан ганц сурагчдын зөвлөл ч гэлтгүй сургууль дээрээ шинээр клуб нээх, аль хэдийн байдаг спортын, номын, шинжлэх ухааны клубд элсэн орох зэрэг байдлаар эхлээд сургуулиасаа хичээлээс гадуурх ямар ямар үйл ажиллагаанд оролцох боломжтой байгааг эрэлхийлээд үзээрэй.
Улаан загалмай нийгэмлэг нь дан ганц Монгол улсад гэлтгүй олон улсад алдартай хүмүүнлэгийн сайн үйлсийн байгууллага бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байрлах 192 гаруй салбар байгууллагатай юм. Мөн маш олон сургуулиудад улаан загалмайн салбар клубууд байршдаг учраас хичээлээсээ гадуур өөрийгөө хөгжүүлэх, хүмүүнлэгийн сайн дурын үйлс хийж бүтээх хүсэлтэй хэн бүхэнд үүд хаалга нь нээлттэй томоохон боломж гэж хэлж болно.
Нэг хүний хүч чадал хэрхэн “butterfly effect” болон бусдад нөлөөлж, өөрчлөлт шинэчлэлтийн салхийг авчрах боломжтойг харуулсан өөр нэгэн олон улсын үлгэр жишээ байгууллага болох Эмнести Интернешнл нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр 1961 оноос хойш идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Ирээдүйд хууль эрх зүйн чиглэлээр суралцах хүсэл сонирхолтой хүүхдүүдэд хичээлээсээ гадуур өөрийгөө хөгжүүлэхэд тун тохирхомжтой.
2023 оны Жюү Жицү ДАШТ зэрэг спортын томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулахад оролцох хүсэлтэй байна уу? Хэрвээ чи спортод сонирхолтой бөгөөд сайн дурын ажил хийх хүсэлтэй байгаа бол энэхүү байгууллагаас зарлагддаг сайн дурын ажилтан сонгон шалгаруулах зарлалуудын дагуу хандаад үзээрэй.
Амьтдын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Азтай Савар ТББ нь эзэнгүй хаягдсан амьтдыг олж авран эзэнтэй болгож өгөх, хүнд бэртсэн амьтдад эмчилгээний зардал болгон хандив босгодог байгууллага юм. Хэрвээ чи амьтанд хайртай бөгөөд тэднийг хамгаалахын төлөө ямар нэгэн зүйл хиймээр байвал Азтай Савар ТББ, UB Shelter, Хөөрхөн Зулзага ТББ, Бани ба түүний нөхөд зэрэг амьтдад туслах байгууллагуудад хандан сайн дурын ажил хийж, хичээлээсээ гадуур өөрийгөө хөгжүүлээрэй.
Монгол улс дахь өсвөрийн удирдлага доорх бүхий л байгууллагуудын нэгдсэн томоохон байгууллага буюу Монголын Хүүхдийн зөвлөл нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, улс, дүүргийн хүүхдүүдийн нэгдсэн чуулганыг зохион байгуулах зэрэг дотооддоо болон олон улсыг хамарсан томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулж, Монголын хүүхдүүдийг төлөөлөн оролцдог. Бусдыг манлайлах, шинийг санаачлах, нийгэмдээ өөрийн хувь нэмрийг оруулах чин хүсэл эрмэлзлэлтэй хүүхдүүд хандаарай.
Санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцдаг эсвэл суралцах хүсэлтэй байна уу? Тэгвэл санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг бэлтгэн оруулдаг Lemon Press - ээс зарладаг дадлагажигч сонгон шалгаруулах форм руу өргөдлөө илгээгээд үзээрэй.
Түргэн шуурхай хугацаанд 300 гаруй үзүүлэлт бүхий лабораторийн шинжилгээг хийх үйлчилгээг үзүүлдэг, таван салбар бүхий Гялс ХХК нь ахлах сургуулийн хүүхдүүдэд ч мөн туршлага хуримтлуулах, ажиллах нөхцөл бололцоог олгодог талаар чи мэдсэн үү? Тэгвэл ирээдүйд анагаах ухаан, эмнэл зүй, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер зэрэг чиглэлээр ажиллах хүсэлтэй бол дадлага хийх хүсэлтээ илгээгээд үзээрэй.
Дээр дурдагдсан байгууллагуудаас гадна маш олон хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх, сонирхож буй чиглэлээрээ туршлага хуримтлуулах боломж бололцоог олгодог байгууллагууд байдаг. Тийм ч учраас чи хэрвээ тухайн байгууллагад өөрийнхөө хувь нэмрийг оруулах чин хүсэл эрмэлзэлтэй байвал CV-гээ илгээн, ярилцлага өгөөд л үзээрэй. Бодоод л байвал юу ч бүтэхгүй учраас үйлдэл авахаас л бүх зүйл эхэлнэ шүү дээ.
Гэхдээ хичээлээс гадуур юм хийж л байвал сургуульд орчихно гэсэн үг биш шүү. Өөрийн ирээдүйн чиглэл, хувь нэмрээ оруулмаар байгаа салбар зэргээсээ үндэслэн маш нарийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Чи өөрөө үнэхээр юу хиймээр байгаагаа, яаж эхлэхээ мэдэхгүй байвал Томүжин Академийн UJIN Program-д хандаарай. Нийгэмд “моод” болоод байгаа зүйл дээр биш чиний мөрөөдөл онцлог дээр үндэслэн маш нарийн төлөвлөгөөг өмнөөс чинь гаргаж өгөх болно. Гайхалтай биш гэж үү?
WE CURATE THE FUTURE BY EMPOWERING OUR STUDENTS